Гоби Инженеринг Солюшнс ХХК-ийн баг Таван Толгойн бүсэд ажиллаж, Энержи Ресурс ХХК болон Тавантолгой ХК-ийн төлөөлөлтэй уулзан, уурхайн үйл ажиллагааг дэмжих боломжуудын талаар санал солилцлоо.
Мөн Өмнөговь бүсэд байгуулахаар төлөвлөж буй эд ангийн засвар, сэргээн засварлалтын төвийн боломжит байршлуудыг судаллаа.
Бид уул уурхайн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээний зардлыг бууруулах, орон нутгийн техникийн дэмжлэгийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.
Гоби Инженеринг Солюшнс – Дэлхийн түвшний инженерчлэл, Монголд.
← Мэдээ рүү буцах