Бидний тухай

Гоби Инженеринг Солюшнс ХХК нь уул уурхайн салбарт найдвартай, өндөр гүйцэтгэлтэй инженерийн шийдлүүдийг санал болгон ажилладаг компани юм. Бидний санал болгож буй шийдлүүд нь харилцагчдын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ засвар үйлчилгээ болон сэлбэг, эд анги солихтой холбоотой зардлыг бууруулахад чиглэдэг. Бид Австрали улсын Хофманн Инженеринг компанийн Монгол Улс дахь Онцгой эрхт төлөөлөгч бөгөөд дэлхийн түвшний инженерийн бүтээгдэхүүн, техникийн мэргэжлийн туршлага болон дотоод засвар үйлчилгээний дэмжлэгийг харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.